Их насны есөн морь уралдуулж, “Нэг өрөө байр”-аар шагнана

Их насны есөн морь уралдуулж, “Нэг өрөө байр”-аар шагнана

Энэ жилийн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг Засгийн газраас уриалж буй. Мөн “Дүнжингарав” өвлийн морин уралдаан ч сар шинийн баярын өдрүүдэд зохион байгуулагдахгүй.

Иймд зарим уяачид нийлж, хурдан морины нууц уралдаан зохион байгуулж магадгүй байгаа талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл Буянт тод хийморь ХХК-с “Уяачийн эрдэм” реалити нэвтрүүлгийг Морьтон Монголчууддаа зориулан бэлтгэж байгаа аж. Энэхүү нэвтрүүлгээр улс, бүсийн уралдаануудад хүлэг морьдоо тогтмол амжилттай уяж түрүүлж, айрагдуулсан 1990-ээд оны уяач нарын төлөөлөл болсон залуучууд хүлэг морьдынхоо уяа сойлгыг хэрхэн тааруулдаг талаар хүргэх аж. Мөн энэ үеэр их насны есөн морь уралдуулж, түрүүлсэнд нь “нэг өрөө байр” өгнө гэх мэдээлэл байна.