АНУ-ын шигшээ багийн тамирчин монгол бүсгүй тэргэнцэртэй кёрлингийн төрлөөр Бээжингийн олимпод оролцоно

АНУ-ын шигшээ багийн тамирчин монгол бүсгүй тэргэнцэртэй кёрлингийн төрлөөр Бээжингийн олимпод оролцоно

АНУ-ын шигшээ баг өнгөрсөн онд /2021.04.15/ Финланд улсад зохион байгуулагдсан Тэргэнцэртэй Кёрлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, 2022 оны Бээжингийн олимпод оролцох эрхээ авсан билээ. Тэгвэл тус улсын шигшээ багийг монгол бүсгүй У.Бат-Оюун ахалж байгаа юм.

У.Бат-Оюун нь 2000 онд АНУ-д очоод долоо хоноогүй байхдаа авто осолд орж, тэргэнцэртэй болжээ. Гэсэн ч бууж өгөлгүй өөрийн боломж, бололцоогоо дайчлан тэргэнцэртэй кёрлингээр уйгагүй хичээллэн 2018 онд АНУ-ын үндэсний шигшээ багт орсон байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

52 минутын өмнө