Б.Хадбаатар, Э.Оюунболд нарын дөрвөн бөхөөс 11 төрлийн хориотой эмийн бодис илэрчээ

Б.Хадбаатар, Э.Оюунболд нарын дөрвөн бөхөөс 11 төрлийн хориотой эмийн бодис илэрчээ

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон  “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосон билээ. Тус барилдаанд оролцсон дөрвөн бөхөөс допинг илэрч, олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл дээрх дөрвөн бөхөөс 1-4 дөрвөн төрлийн хориотой бодис илэрчээ. Тодруулбал,

  • Аймгийн арслан Н.Батсайханы 2021 оны наймдугаар сарын 17-нд өгсөн шинжилгээний хариу мөн оны 10 дугаар сарын 05-нд гарч дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.
  • Аймгийн арслан Б.Хадбаатарын 2021 оны наймдугаар сарын 17-нд өгсөн шинжилгээний хариу мөн оны аравдугаар сарын 27-нд гарсан бөгөөд гурван төрлийн хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.
  • Аймгийн арслан Б.Уртнасаны мөн өдөр өгсөн шинжилгээний хариу 2021 оны есдүгээр сарын 30-нд гарсан бөгөөд гурван төрлийн хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.
  • Улсын арслан Э.Оюунболдын мөн өдөр өгсөн шинжилгээний хариу 2021 оны есдүгээр сарын 27-нд гарсан бөгөөд нэг төрлийн хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

Хориотой эмийн бодисуудыг дэлхийн допингийн эсрэг хууль, олон улсын стандартад хориглосон жагсаалтаас шүүж харахад Аймгийн цолтой гурван бөхийн шинжилгээнээс бүх цаг үед хориглосон хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Харин Улсын арслан Э.Оюунболдын шинжилгээнээс зөвхөн тэмцээний үед хориглосон хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.