ШУУРХАЙ: ОХУ, Украины төлөөлөгчид Парист уулзаж, “гал нээхгүй” байх дүрмийг мөрдөхөөр тохиролцжээ

ШУУРХАЙ: ОХУ, Украины төлөөлөгчид Парист уулзаж, “гал нээхгүй” байх дүрмийг мөрдөхөөр тохиролцжээ

ОХУ, Украины төлөөлөгчид өчигдөр/2022.01.26/ Парист уулзаж, сүүлийн өдрүүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Олон цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр тал Украины зүүн хэсэгт “гал нээхгүй” байх дүрмийг ямар ч болзолгүйгээр мөрдөхөөр тохиролцсон байна.

Барууны эрх баригчид 2015 оноос Украин, ОХУ-ын хооронд байгуулсан гал зогсоох протокол болох Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх замаар хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хичээж ирсэн. Гэвч Украины зүүн хэсэгт олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг уулзалтын үеэр Оросын тал онцолжээ.

Өнгөрсөн оны 11-р сард АНУ-ын Тагнуулын алба ОХУ Украины хилийн орчимд цэргийн хүч төвлөрч байгаа талаарх мэдээллийг анх гаргаж байсан. Үүнээс хойш гурван сар гаруй хугацаанд Украйны асуудлаар АНУ-НАТО-ийн зүгээс ОХУ-тай удаа дараа уулзаж, ярилцсан боловч нааштай үр дүнд хүрээгүй юм. Улмаар өнгөрсөн даваа гарагт АНУ Украинд байрласан 8700 гаруй цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байсан юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө