“Хэрэв Украин руу ОХУ довтолбол “Хойд урсгал 2”-ыг зогсооно” гэж АНУ анхааруулжээ

“Хэрэв Украин руу ОХУ довтолбол “Хойд урсгал 2”-ыг зогсооно” гэж АНУ анхааруулжээ

Украины асуудлын улмаас АНУ, ОХУ-ын хоорондох харилцаа улам хурцадсаар байна. Өчигдөр/2022.01.27/АНУ “Хэрэв Орос Украин руу довтлох юм бол "Хойд урсгал 2" хийн дамжуулах хоолойн нээлтийг зогсооно” гэж “сүрдүүлсэн” гэж "BBC" агентлаг мэдээлэв.

Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Би маш тодорхой хэлмээр байна. Орос ямар нэг байдлаар Украин руу довтлох юм бол "Хойд урсгал 2" урагшлахгүй. Төслийг зогсоохын тулд бид Германтай хамтран ажиллах болно"  гэжээ.

Харин Германы талаас үүнийг батлаагүй ч, бүрмөсөн үгүйсгэлгүй “Украин руу дайрвал төсөлд хориг арга хэмжээ авч магадгүй” гэж мэдэгдсэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Баербок парламентын хуралд “барууны орнууд “Хойд урсгал 2”-т хүчтэй хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэхдээ бид Оростой хийж буй "яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг" илүүд үзнэ гэжээ.

1,225 км(760 миль) үргэлжлэх уг хоолойг барихад таван жил зарцуулжээ

Оросоос Герман руу чиглэсэн “Хойд урсгал 2” хийн хоолойн барилгын ажил энэ оны есдүгээр сарын 10-нд бүрэн дууссан юм. 11 тэрбум ам.долларын өртөгтэй, 1,225 км(760 миль) үргэлжлэх уг хоолойг барихад таван жил зарцуулагдсан. Балтийн тэнгисийн доогуур хэрэгжих эрчим хүчний төсөл нь ОХУ-аас Германд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой. Гэвч Украины асуудлын улмаас АНУ-ын холбоотнууд Оросын талд хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: ВВС