Жо Байден ОХУ-ыг ирэх сард Украин руу дайрч магадгүй гэж анхаарууллаа

Жо Байден ОХУ-ыг ирэх сард Украин руу дайрч магадгүй гэж анхаарууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ОХУ ирэх сард Украин руу довтолж магадгүй” гэж анхааруулсан талаар Цагаан ордон мэдэгдлээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа энэ талаар ярьсан байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Хорн, Жо Байдены үгийг дамжуулахдаа “Ерөнхийлөгч Оросууд хоёрдугаар сард Украин руу довтлох нь бараг тодорхой боллоо гэж хэлсэн. Мөн хэрэв ОХУ Украин руу довтолбол АНУ болон манай холбоотон, түншүүд шийдвэртэй хариу өгөхөд бэлэн байгааг дамжууллаа” гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Украины хил дээр ОХУ цэргийн хүчээ төвлөрүүлж буй нь дайралт хийх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Гэвч ОХУ уг мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.

Хэрэв ОХУ, Украин руу довтолбол "Хойд урсгал 2" хийн хоолойн төсөлд хориг арга хэмжээ авна гэж АНУ анхааруулсан.  Оросоос Герман руу чиглэсэн “Хойд урсгал 2” хийн хоолойн барилгын ажил энэ оны есдүгээр сарын 10-нд бүрэн дууссан юм. 11 тэрбум ам.долларын өртөгтэй, 1,225 км(760 миль) үргэлжлэх уг хоолойг барихад таван жил зарцуулагдсан. Балтийн тэнгисийн доогуур хэрэгжих эрчим хүчний төсөл нь ОХУ-аас Германд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой. Гэвч Украины асуудлын улмаас АНУ-ын холбоотнууд Оросын талд хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC