Австралийн эрдэмтэд Сүүн замаас нэг минутын турш тасралтгүй энергиэ цацдаг “үл мэдэгдэх” биет илрүүлжээ

Австралийн эрдэмтэд Сүүн замаас нэг минутын турш тасралтгүй энергиэ цацдаг “үл мэдэгдэх” биет илрүүлжээ

Австралийн эрдэмтэд Сүүн замаас үл мэдэгдэх биет илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ.

Тус биетийг Куртин их сургуулийн шилдэг оюутан Тайрон О'Дохерти нь Австралийн Мурчисоны өргөн талбай гэгддэг бүс нутгаас дуран болон өөрийн боловсруулсан шинэ техникийг ашиглан анх олж илрүүлсэн байна.

Үл мэдэгдэх биет нь 18 минут тутамд нэг минутын турш асар их хэмжээний радио энерги ялгаруулдаг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар орчлон ертөнцөд энерги үүсгэдэг маш олон биет байх боломжтой ч нэг минутын турш тасралтгүй энерги ялгаруулдаг зүйл маш ховор аж.

Зурагт Сүүн замыг дэлхийгээс харуулжээ. Цагаан одоор үл мэдэгдэх биетийн байршлыг тэмдэглэсэн байна

Иймд судлаачдын багийнхан илүү судлахаар ажиллаж байгаа аж. Мөн тэдний хэлснээр, “Энэ бол огт санаанд оромгүй зүйл. Одон орон судлаачийн хувьд аймшигтай зүйл байсан. Учир нь огторгуй ертөнцөд үүнийг бүтээж болох  зүйл огт байх ёсгүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө