Английн Ноттингем хотод цагдаа нарын зогсоосон нэгэн эр 70 гаруй жил ямар ч жолооны үнэмлэх, болон даатгалгүй жолоо барьсан талаараа цагдаа нарт хэлжээ.
Тодруулбал, энэ лхагва гараг буюу /2022.01.26/-нд тус хотод эргүүл хийж байсан цагдаа нар замын дүрэм зөрчсөн байж болзошгүй эрэгтэйг зогсоотол 70 гаруй жил ямар ч үнэмлэх, даатгалгүй машин жолоодсон талаараа ярьсан байна.
Албаныхан мэдээлснээр, “тус эрэгтэй 1938 онд төрсөн бөгөөд 12 настайгаасаа хойш ямар ч үнэмлэх, даатгалгүй машин жолоодож байсан. Мөн энэ хугацаанд нэг ч удаа цагдаад саатуулагдаж байгаагүй. Тэрбээр нэг ч удаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаагүйд талархаж байна” гэсэн байна.
Эх сурвалж: BBC