Дуучин Крис Брауныг хар тамхи, хүчирхийллийн хэрэгт буруутгаж 20 сая ам.доллар нэхэмжилжээ

Дуучин Крис Брауныг хар тамхи, хүчирхийллийн хэрэгт буруутгаж 20 сая ам.доллар нэхэмжилжээ

Дуучин Крис Брауныг хар тамхи, хүчирхийллийн хэрэгт буруутгаж 20 сая ам.доллар нэхэмжилжээ. Хүчирхийллийн хэрэг 2020 оны 12-р сарын 30-нд Флорида мужийн Майами хотод дарвуулт онгоцонд болсон гэж хохирогч эмэгтэй мэдүүлсэн байна. Нэрт дуучин хохирогч эмэгтэйд согтууруулах ундааны зүйл өгч, өөрийгөө удирдах чадваргүй байх үед нь хүчирхийлсэн байж болзошгүй байгаа аж.

Хууль эрх зүйн баримт бичигт зөвхөн "Жэйн Дое" гэж нэрлэгдсэн, нэр нь үл мэдэгдэх мэргэжлийн бүжигчин, хөгжимчин зарга үүсгэсэн гэж бичжээ. Хохирогч эмэгтэй өөрийгөө хамгаалахын тулд нэрээ нууцалсан байна. Одоогоор Крис Брауны харьяалагддаг дуу бичлэгийн компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө