Ирэх гуравдугаар сард сансарт “хөвж” байсан пуужин хөөргөгч саран дээр болзошгүй талаар судлаачид мэдээллээ. Уг пуужин хөөргөгчийг 2015 онд АНУ-ын сансрын цаг уурын ажиглалтын төв буюу DSCOVR-ыг хөөргөхөд ашиглаж байсан бөгөөд өнөөг хүртэл дэлхий-сарны системд эргэлдэж байсан юм.
Сансар судлаач Билл Грэйн тооцооллоор пуужин хөөргөгч ирэх гуравдугаар сард саран дээр унаж болзошгүй гэнэ. Тэрбээр “Одоогоор объект нартай нэлээд ойрхон байгаа учир байршлыг нь тогтооход хүндрэлтэй байна. Гэхдээ хоёрдугаар сарын 7, 8-нд объектыг богино хугацаанд харах боломж бүрдэнэ. Энэ үед бид илүү олон зүйлийг мэдэх болно” гэжээ. НАСА мөн объектыг хяналтдаа авах талаар мэдээлсэн байна.
15 мет урт, 3 тонн пуужин хөөргөгч саран дээр унаснаар томоохон тогоо үүсгэнэ. Үүний дараа хөөргөгчийг бүр мөсөн устгах аж. Энэ талаар Европын сансрын агентлагийн Сансрын хог хаягдлын албаны дарга Холгер Краг “Сансрын хог хаягдал сар руу унах нь ховор үзэгдэл. Пуужин хөөргөгчийг сарны гадаргуу дээр устгах нь хамгийн аюулгүй арга юм” гэжээ.
Эх сурвалж: BBC