Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол улсын далбааг ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах нар мандуулсан билээ. Тэгвэл “Буриад гаралтай тамирчин Монгол Улсын далбааг Бээжингийн өвлийн олимпод мандууллаа” гэсэн нийтлэл ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын “Новая Бурятия” сайтад гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэе.
Буриад гаралтай цанын тамирчин Монгол Улсын далбааг Бээжингийн өвлийн олимпын нээлтэд мандууллаа. БНХАУ-ын нийслэлд болж буй өвлийн олимпын наадамд Монгол Улсаас Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцож байна.
А.Энхтуул нь хэдэн жилийн өмнө Байгаль нуурын цанын марафонд оролцож байсан юм. Тэрбээр Бүгд Найрамдах Буриад Улсын Закаменск мужтай хиллэдэг Булган аймгийн Тэшиг сумын уугуул. Тэшиг суманд голдуу Закамна гаралтай буриадууд амьдардаг. Мөн А.Энхтуул өөрөө ч буриад гаралтай гэдгээ нэг бус удаа хэлж байсан” гэжээ.
ВИДЕО: