БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй Өвлийн Олимпын наадмын бэлгэдлийг хуурамчаар үйлдвэрлэн, худалдсан иргэнд хорих ял оноожээ.
Тодруулбал, Бээжин хотын шүүхээс Жэнь гэх эрэгтэйг "Олимпийн сахиус болох Бин Двен Двен хэмээх панда болон Шуэй Рон Рон хэмээх улаан хятад дэнлүүний зурагны зохиогчийн эрхийг зөрчсөн" асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, нэг жилийн хорих ял оноосон байна. Мөн 40 мянган юань буюу 6300 ам.доллараар торгох ялаар шийтгэсэн талаар Хятадын Коммунист намын Төв хорооны Зохиогчийн эрхийн газрын орлогч дарга өчигдөр мэдэгджээ.