Олимпын наадмын түүхэнд анх удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагийн шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис эхний байдлаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байв.
Тэгвэл Спортын арбитрын шүүх Валиеваг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг хүчингүй болгосноор тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Харин БНСУ-ын алдарт уран гулгагч өвлийн олимпын алт мөнгөн медальт Ким Юна допингийн асуудал дээр хүчтэйгээр өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олон улсын хэвлэлд ихээхэн өртжээ. Тэр бүр асуудалд оролцоод байдаггүй Юна ОХУ-ын тамирчин Валиеваг шүүмжилсэн байна.
Учир нь Ким Юна өөрийн цахим хуудаснаа, “Допингийн асуудлыг зөрчсөн тамирчин тэмцээнд оролцох боломжгүй. Энэ зарчмыг ямар ч үед дагаж мөрдөх ёстой. Бүх тоглогчийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл адил үнэ цэнэтэй” гэсэн байна.
Эх сурвалж: CNN, Koreaboo