Энэ сарын 10-ны өдөр Куала Лумпураас Малайзын Тавау чиглэлд нисэж байсан “AirAsia” компанийн онгоцноос могой олджээ. Улмаар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн чиглэлийг өөрчлөн, Кучинг хотод газардуулсан байна. Үүний дараа бүх зорчигчийг буулгаж, онгоцонд утаа тавьсны дараа могойг гаргаж дахин Тавау руу хөдөлжээ.
Онгоцноос могой олдох нь маш ховор тохиолдол юм. Тухайлбал, 2012 онд хэвлээр явагч амьтдын дэлгүүрийн эзэн “Egyptair” компанийн нислэгээр зорчиж явахдаа кобра могой хууль бусаар нэвтрүүлж, гараа хазуулсан байдаг. Мөн 2016 онд Австралиас Шотланд руу онгоцоор зорчиж явсан эмэгтэйн гуталнаас могой олдож байжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC