Оросууд Украинаас цэргээ татаж буй нь худал гэж АНУ мэдэгдлээ

Оросууд Украинаас цэргээ татаж буй нь худал гэж АНУ мэдэгдлээ

Мягмар гараг/2022.02.15/ ОХУ-ын Батлах хамгаалахын яам сургуулилт дууссан тул Украинаас цэргүүдээ татаж эхэлсэн гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан уг мэдээлэл худал болохыг мэдэгдлээ.

Цагаан ордны өндөр албан тушаалтан өнгөрсөн шөнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өчигдөр Оросын Засгийн газар Украинтай хиллэдэг бүсээс цэргээ татаж байна гэж мэдэгдсэн. Тэдний энэ мэдэгдэлд дэлхий даяар маш их анхаарал хандуулсан. Гэвч уг мэдээлэл худал болохыг бид одоо мэдэж байна” гэжээ. Мөн тэрбээр сүүлийн өдрүүдэд ОХУ Украин руу 7 мянган цэрэг нэмэлтээр илгээсэн талаар хэлсэн байна.

Барууны хэд хэдэн орон ОХУ Украины хилээс цэргээ татаж байгаа нь батлагдаагүй байна гэж мэдэгджээ. Тухайлбал, НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт Украины хилд үүсээд буй хурцадмал байдал буурч байгаа шинж тэмдэг байхгүй. Оросын талаас ирж буй заналхийлэл “хэвээр  байна” гэж мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Оросуудыг цэргээ гаргаж байгааг нүдээр хараагүй байна. Бид зүгээр л сонссон” гэжээ.

Эх сурвалж: BBC