Түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсруулж өчигдрөөс /2022.02.17/ иргэдээс санал авч эхлээд байна. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
- Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
- Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
- Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
- Ажил эхлэх цаг -07:00-10:00
- Ажил тарах цаг -16:00-19:00
- 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой гэж буй.
Санал асуулга маргааш /2022.02.17/ 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Одоогоор санал асуулгад нийт 5000 орчим иргэн хамрагдсанаас 3298 нь буюу 70.7 хувь нь дэмжсэн байна. Харин үлсдэн 1367 иргэн 29.3 хувь нь дэмжихгүй гэжээ.