Москва-Казань чиглэлийн хурдны авто замыг Монгол руу сунгах ажлын талаар ОХУ-ын эрх баригчид хэлэлцжээ

Москва-Казань чиглэлийн хурдны авто замыг Монгол руу сунгах ажлын талаар ОХУ-ын эрх баригчид хэлэлцжээ

ОХУ-ын Засгийн газрын хуралдааны үеэр Москва-Казань чиглэлийн М-12 авто замыг Монгол Улс руу чиглүүлэн сунгах санхүүжилтийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус улсын Шадар сайд Марат Хуснуллин мэдээлсэн бөгөөд тэрбээр "зам сунгах ажил нь техникийн хувьд бүрэн боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал, Марат Хуснуллин “3-4 жилийн дотор бид 1.6 мянган км хурдны зам барихаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч чиглэл өгсний дагуу Екатеринбургаас Тюмень хүрэх замын өргөтгөлийн ажлыг төслийг боловсруулж байгаа. Мөн бид Новосибирск болон Монгол руу чиглэсэн замын ажлын санхүүгийн чиглэлээр ажиллаж байна. Техникийн хувьд бүрэн боломжтой гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Албаныхан өмнө нь 2021 оны арванхоёрдугаар сард Хуснуллин М-12 хурдны замыг Новосибирск хүртэл сунгаж, Монгол руу нэвтрэх боломжтой гэж мэдээлж байсан билээ.

М-12 төслийн хүрээнд ОХУ-ын Москва хот, Владимир, Нижний Новгород мужууд, Чуваш, Татарстаны бүгд найрамдах улсуудыг өндөр хурдны сүлжээгээр холбосон 800 орчим км өндөр хурдны зам барих юм. Уг хурдны зам ашиглалтад орсноор "Европ-Баруун Хятад" олон улсын тээврийн маршрутын нэг хэсэг болох бөгөөд 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ТАСС