Оросын иргэн Өгэдэй хааны зурагтай ховор зоосыг 10 сая рублиэр үнэлж, “Цорын ганц” хэмээн онцолжээ

Оросын иргэн Өгэдэй хааны зурагтай ховор зоосыг 10 сая рублиэр үнэлж, “Цорын ганц” хэмээн онцолжээ

ОХУ-ын Челябинск хотод оршин суугч нэгэн цуглуулагч Монголын Өгэдэй хааны зурагтай 50 төгрөгийн үнэ бүхий зоосыг 10 сая рублиэр интернет худалдаанд гаргажээ.

Тус зоосны талаар ОХУ-ын нэгэн сайтад “Домогт Чингис хааны бодлогыг залгамжлагч Өгэдэй хааныг дүрсэлсэнд гол онцлог оршино” гэсэн байна. Мөн тус ховор зоосыг 1992 онд Төв банкнаас гаргасан бөгөөд цуглуулгын эд зүйлд тооцдог гэжээ. Зоос цуглуулагчийн хувьд “Ийм зоос дэлхий дээр цорын ганц бөгөөд ийм зоос олох бараг боломжгүй” гэсэн байна.