ВИДЕО: Сүрэглэн нисэж байсан шувууд гэнэт олноор тэнгэрээс унаж, үхэж буй дүрс олныг түгшээжээ

ВИДЕО: Сүрэглэн нисэж байсан шувууд гэнэт олноор тэнгэрээс унаж, үхэж буй дүрс олныг түгшээжээ

Мексик улсад хэдэн зуун шувуу тэнгэрээс унаж буй агшныг хамгаалалтын нэгэн камер буулгасан нь олны анхааралд өртөж, түгшээж байна.

Тодруулбал, Энэ хоёрдугаар сарын 07-ны өглөө /2022.02.07/ Хойд Мексикийн Куаутемок хотод сүрэглэн нисэж явсан шувууд гэнэт олноор газар унаж, үхсэн байна. Тэдгээр бүгд шар толгойт хар шувууд байсан бөгөөд нутгийн иргэд шувууд сүрэглэн явах хэвийн зүйл боловч гудамжинд олноор юуны улмаас мэдэгдэхгүйгээр үхнэ гэдэг байж боломжгүй хэмээн түгшсэн талаар хэвлэлд ярьжээ.

Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 5G технологид өртөж эсвэл цахилгааны шугамд цохиулсны улмаас ийнхүү үхсэн байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлж байгаа аж. Мөн энэ талаар Их Британийн Экологи, Ус судлалын төвийн экологич, доктор Ричард Броутон “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд махчин шувуу тэднийг сүйрүүлсэн гэж үзэж байна. Шувууд олноороо сүрэглэн нисэхдээ гайхалтай хэлбэр дүрсийг бий болгодог. Нэг шувуу чиглэл, хурдаа өөрчлөхөд бусад нь дагаж явдаг. Тэднийг махчин шувуу эсвэл шонхор шувуу л тус сүргийг хөөж байгаа юм шиг харагдаж байна. Сүргийг хүчээр буулгаж, салгах үед сүйрсэн” гэсэн таамгийг ч дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл эрх баригчид шувуудын үхлийн шалтгааныг олж тогтоохын тулд ажиллаж байна гэв.

ВИДЕО: