"Модерна" компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел “Цар тахал дуусах шатандаа орсон гэж үзэх үндэслэлтэй” гэж мэдээлжээ.
Тодруулбал, тэрбээр CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “Цар тахал дуусах шатандаа орсон гэж хэлж болно. SarsCov-2 вирус хөгжихийн хэрээр хоруу чанар багасах магадлал 80 хувь байна. Харин үлдсэн 20 хувьд нь Омикроноос илүү үхлийн аюултай өөр мутаци хувилбар гарч болзошгүй" гэжээ. Мөн тэрбээр хэдий Омикрон хувилбар хоруу чанар багатай ч халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэх, үхэлд хүргэх эрсдэлд хүргэж болохыг анхааруулсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн 15,47 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, мөн хугацаанд 73,162 хүн нас баржээ.
ВИДЕО:
Эх сурвалж: CNBC