Жо Байден, В.Путин нар Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээ мэдэгдлээ

Жо Байден, В.Путин нар Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээ мэдэгдлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрөгч шөнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай гурван цагийн турш утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл уулзалтын дараа В.Путин, АНУ-ын Ерөнхийлгөч Жо Байдентой дээд хэмжээний уулзалт хийж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх Францын саналыг хүлээж авсан талаар талууд мэдээллээ.

Эммануль Макрон Владимр Путинтай утсаар ярьсны дараа Москвагийн цагаар үүрээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай 15 минут ярилцсан байна. Гэхдээ Цагаан ордноос Францын санал болгосон дээд хэмжээний уулзалт "ОХУ, Украин руу халдан довтлохгүй" гэсэн тохиолдолд л болно гэж мэдэгдэв.

Энэ долоо хоногийн пүрэв гараг/2022.02.24/-т АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар  хоёр орны төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын нарийн ширийн зүйлсийг ярилцахаар тохиролцжээ.

Уг яриа хэлэлцээг Европт сүүлийн арван жилд тохиогоогүй улс төрийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломж байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа  Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ОХУ одоогийн заналхийллээсээ ухарч, Украины хилээс цэргээ татахыг уриалжээ.

Эх сурвалж: BBC