Цаазаар авахуулсан хэрэгтний үсээр хийсэн хатгамлыг музейд дэлгэхээр болжээ

Цаазаар авахуулсан хэрэгтний үсээр хийсэн хатгамлыг музейд дэлгэхээр болжээ

Одоогоос 300 жилийн өмнө буюу 1716 онд эх орноосоо урвасан хэргээр толгойгоо таслуулж байсан этгээдийн толгойн үсээр хатгамал хийсэн байсныг судлаачид олж тогтоожээ.

Тодруулбал, 26 настай Жеймсийн эхнэр Анна Мария Рэдклифф нь цаазаар авахуулсан нөхрийнхөө дурсгалд зориулан толгойн үсээр нь маалинган ор хөнжлийн даавуу нь дээр хатгамал хийж байсныг Лондонгийн музейд дэлгэхээр болжээ.

Тус хатгамал нь судлаачдын үзэж байгаагаар маш нарийн төвөгтэй цэцэг, навч болон зүрхэн хэлбэртэй том хэлхээ бүхий байсан бөгөөд тус цаазаар авахуулсан гүнгийнх эсвэл эхнэр нь өөрийнхтэйгөө хослуулсан ч байж болзошгүй гэсэн байна.

Эхнэр Анна нь нөхрөө нас барсны дараа цогцсыг нь тэр дундаа толгойг нь авч үлдэхийг хүссэн байна. Ийнхүү дурсгал болгож хийсэн нь түүний нөхөртөө хэр их хайртай байсны илэрхийлэл хэмээн үнэлж, Лондонгийн Докландсийн музейд “Цаазын ялын үзэсгэлэнгийн нэг хэсэг” болгож байгаа аж.

Эх сурвалж: BBC, Art