Энэтхэгийн шүүх 2008 онд болсон дэлбэрэлтийн хэрэгт холбоотой 38 хүнд цаазаар авах ял оноолоо

Энэтхэгийн шүүх 2008 онд болсон дэлбэрэлтийн хэрэгт холбоотой 38 хүнд цаазаар авах ял оноолоо

Энэтхэгийн шүүх Ахмедабад хотод болсон дэлбэрэлтийн хэрэгт холбоотой 38 хүнд цаазаар авах ял, 11 хүнд бүх насаар нь хорих ял оноолоо.

2008 онд болсон аймшигт хэргийн улмаас 50 гаруй гэм зэмгүй иргэн амиа алдсан юм. Тухайн үед дэлбэрэлтийг "Энэтхэгийн мужахидууд" хэмээх бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хэрэгт холбоотой 50 гаруй хүнийг баривчилж байжээ.  

Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгчдийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдэв. Өмгөөлөгч Халид Шайх “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Шүүгдэгчид 13 жилийг шоронд өнгөрүүлсэн. Тиймээс шүүхээс тэдэнд хөнгөн ял оноохыг хүссэн. Гэвч шүүх үйлчлүүлэгчдийн маань ихэнхэд нь цаазаар авах ял оноолоо. Бид шүүхийн шийдвэрийг давж заалдах болно” гэжээ.

Эх сурвалж: BBC