БНСУ-ын Пусан хотын N-3 боомт орчимд Монгол Улсын бүртгэлтэй 5830 тонн даац бүхий газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсэгт их хэмжээний ус орж, эвдрэл гарсан тухай дуудлага аврах ангийнханд иржээ.
Дуудлагын дагуу эргийн хамгаалалтын алба аврах тусгай анги, эргүүлийн завийг илгээсэн байна. Улмаар тэнгисийн тусгай ангийн шумбагчид яаралтай ажиллан, хөлгийг живэх аюулаас аварч, ойролцоох боомтод аваачжээ. Хөлөг онгоцонд Мьянмарын харьяат найман иргэн байсан бөгөөд ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
Эх сурвалж: ohmynews