Украины таван цэрэг “хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан тул устгасан” гэж ОХУ тайлбарлажээ

Украины таван цэрэг “хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан тул устгасан” гэж ОХУ тайлбарлажээ

Өнгөрөгч шөнө ОХУ өөрсдийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн Украины таван цэргийг танк эсэргүүцэх зэвсгээр хөнөөсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Хилийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан Оросын Өмнөд цэргийн тойрог "2022 оны 2-р сарын 21-ний өглөөний 06:00 цагийн орчимд ОХУ-ын Бүгд Найрамдах Украин Улстай хиллэдэг Ростов мужийн Митякинская суурингийн нутаг дэвсгэрт ОХУ-ын ФСБ-ын хилийн отрядынхан хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг нэвтэрснийг илрүүллээ" гэж мэдээлжээ. Мөн тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд амиа алдсан цэргүүд “хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан” гэж мэдэгдсэн байна.

Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба уг мэдэгдлийг няцааж, "Өнөөдөр манай нэг ч цэрэг ОХУ-ын хилээр гараагүй, нэг ч хүн амь үрэгдээгүй" гэж мэдээлжээ. Мөн АНУ-ын албаныхан ОХУ өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнийг өдөөр зорилготойгоор зохиомол шалтаг гаргасан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ бол Орос Украин руу довтлох гэсэн хуурамч кампанит ажлын нэг хэсэг гэсэн байна.

Эх сурвалж: Insider