НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Украины хямралыг хэлэлцэх яаралтай хуралдаан Нью Йорк хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанд тус зөвлөлийн 15 гишүүн байр сууриа илэрхийлсэн байна.
АНУ-ын Элчин сайд Линда Томас, "Украины босогчдын хяналтад байгаа хоёр мужийг хүлээн зөвшөөрсөн Оросын шийдвэрийг буруушааж, үүний үр дагавар Украин, Европ цаашлаад дэлхий даяар аймшигтай байх болно" гэдгийг анхаарууллаа.
Мөн Украин улсын төлөөлөгч ОХУ-ыг тус улсын бүрэн эрхэт байдалд халдаж буйг буруушааж, цэргийн түрэмгийллээ зогсоохыг уриалсан бол БНХАУ-ын төлөөлөгч Хятад улс аливаа асуудалд НҮБ-ын дүрэм журмыг сахин мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг дэмжсэн буюу зөв гэж үзсэн нэг ч гишүүн байсангүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нийт 15 гишүүн орон багтдаг. Их Британи, ОХУ, АНУ, БНХАУ, Франц зэрэг 5 орон байнгын гишүүн орнууд юм. Байнгын бус 10 орныг НҮБ-ын Дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2 жилийн хугацаатай 5 жил бүр сонгодог.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC