Энэ хоёрдугаар сарын 16-ны өдөр /2022.02.16/ Германы Эмден хотоос Род-Айлендын Дэвисвилл хот руу тансаг зэрэглэлийн автомашинуудыг ачиж явсан тээврийн хөлөг онгоцонд гал гарч шатсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл хамгийн сүүлд "Ройтерс" агентлагийн мэдээлснээр олон мянган тансаг зэрэглэлийн автомашин ачиж явсан ачааны хөлөг онгоц дээр гарсан гал түймэр намжсан талаар мэдээлжээ. Учир нь онгоц дээрх шатах материал тун бага үлдсэн гэсэн байна.
Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд галыг өдөөж байгаа гол тулгуур нь цахилгаан тээврийн хэрэгслийн лити-ион батарей байсан тул галыг унтраахад тусгай тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бөгөөд одоогоор автомашины батарейгаас гал гарсан эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн юм.
Мөн галын голомт хөлөг онгоцны түлшний сав руу ойртож байгаа нь албаныхны санааг ихэд зовоож байгаа аж. Харин галын эрч буурах тусам гал унтраах баг, техникийн ажилтнууд хөлөг онгоцыг Багамын арлууд руу чирэх бэлтгэлийн хангах боломжтой гэжээ. Ташрамд дурдахад, Volkswagen компани хөлөг онгоцонд нийт байсан автомашины тоог батлан хэлээгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC, Reuters