МУГТ уулчин Б.Гангаамаагийн хувьд 2018 онд К2 гэж нэрлэгддэг далайн төвшнөөс дээш 8 мянган метрт байдаг үхлийн ууланд авирч байсан. Тэгвэл түүний дараагийн гарах оргил нь дэлхийн гурав дахь ноён оргил болох Каченжунга байх нь. Далайн төвшнөөс дээш 8585 метрийн өндөрт байрлах Хималайн нурууны оргилд Монгол хүн одоогоор авирч чадаагүй юм.
