АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Владимир Путины Украин руу цэрэг оруулах тушаалыг "суут ухаантан” гэж тодорхойлжээ. Тодруулбал, түүнийг барууны радио нэвтрүүлэгт оролцох үеэр сэтгүүлч “Путин Украин руу цэргийн хүч илгээхэд ямар хариу үйлдэл үзүүлсэн” талаар асуужээ.
Ингэхэд Трамп "Өчигдөр зурагтаар энэ талаар сонсоод би “суут ухаантан” гэж хэлсэн. Путин тусгаар тогтнолоо зарлалаа. Энэ үнэхээр гайхалтай юм. Путин ямар ухаантай юм бэ” гэжээ.
Өчигдөр/2022.02.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч босогчдын бүс нутгийг хүлээн зөвшөөрсний дараа Украины зүүн хэсэгт цэргүүдээ оруулсан. Уг үйл явдлын дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа толгой дараалан мэдэгдэж, В.Путины үйлдлийг эрс буруушааж байгаа юм.
Эх сурвалж: BBC