ФОТО: Монгол иргэнээс хурааж авсан 100 жилийн настай оёдлын машиныг Буриадын музейд байршуулжээ

ФОТО: Монгол иргэнээс хурааж авсан 100 жилийн настай оёдлын машиныг Буриадын музейд байршуулжээ

2020 оны эхээр Монгол Улсын иргэнээс гаалийн мэргэжилтнүүдийн хурааж авсан “SINGER” гар оёдлын машиныг Буриадын Үндэсний музейд байршуулахаар болжээ.

Тус оёдлын машиныг 100 гаруй жилийн өмнө хийгдсэн ховор эд бөгөөд түүхийн соёлын үнэт зүйл хэмээсэн байна. Тухайн үед Буриадын гаалийн ажилтнууд Монгол Улсын иргэнийг гаалийн хяналтад оруулж байх үеэр буюу ОХУ-аас Наушки шалган нэвтрүүлэх боомтоор дамжиж байх үед 1911-1916 оны хооронд бүтээгдсэн соёлын өвийг хураан авчээ. Тэрбээр тухайн үед “Оросын дотоод зах зээлийн үед хувийн хэрэгцээнд зориулж оёдлын машин авсан” гэж мэдүүлсэн байна. Мөн ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу соёлын барааг ОХУ-аас экспортлохдоо зөвшөөрсөн баримт бичигтэй байх ёстой бөгөөд тус бараагаа мэдүүлээгүй, хориг хязгаарлалтыг мөрдөөгүй зэрэг шалтгаанаар захиргааны хэрэг үүсгэж байсан байна. Ийнхүү ОХУ-ын хуулийн дагуу гааль дээр хураагдсан зүйлийг улсын мэдэлд шилжүүлж үндэсний музейд албан ёсоор байршуулжээ.

Эх сурвалж: ЭНД дарж уншина уу