Дуучин Элтон Жоны хувийн онгоц 10 мянган фут өндөрт эвдэрч, ослын буулт хийжээ.
Тодруулбал, түүний зорчиж явсан нисэх онгоц нь хөөрснөөсөө хойш цагийн дараа Англйин Фарнборо хотод буусан бөгөөд урьдчилсан байдлаар онгоцыг 10 мянган футын өндөр авсны дараа гидравлик хөдөлгүүрт асуудал үүссэн гэж үзэж байгаа аж.
Мөн тус үйл явдлыг харсан нэгэн гэрч хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Харахад аймшигтай байсан. Газардах боломжгүй харагдаж байсан” гэсэн байна. Ослын буулт хийх шаардлагатай болсны дараа галын багийнхан Фарнборо хотын нисэх онгоцны буудал руу шуурхайлан уралдан очсон гэж The Sun агентлаг мэдээлжээ.