Даваа гарагт болох Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулганд 800 хүн оролцоно

Даваа гарагт болох Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулганд 800 хүн оролцоно

Монголын үндэсний спортын хороо/МҮСХ/-оос Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар мэдээллээ.

Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Энэ сарын 28-ны Даваа гарагт төрийн ордонд үндэсний спортын анхдугаар чуулган болно. Үүнтэй холбоотойгоор чуулганд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь 800 хүнтэй хуралдах юм. Чуулганаар, Монголын үндэсний спортын холбооны тус бүрийн чиг хандлага цаашдын зорилго, зорилт болон хөтөлбөрийг хэлэлцэнэ” гэлээ.