Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгох сар бүрийн тэтгэмжид 1.8 тэрбум төгрөг зарцуулна

Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгох сар бүрийн тэтгэмжид 1.8 тэрбум төгрөг зарцуулна

Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог.

Тэгвэл өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанд олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгажээ.