ФОТО: 170 сая жилийн настай далавчтай хэвлээр явагчийн иж бүрэн олдворыг хаднаас цухуйсан байсныг олжээ

ФОТО: 170 сая жилийн настай далавчтай хэвлээр явагчийн иж бүрэн олдворыг хаднаас цухуйсан байсныг олжээ

Дэлхийн хамгийн том Юрийн галавын птерозавр буюу 170 сая жилийн настай далавчит хэвлээр явагчийг /мөлхөгч/ Шотландын Скай арлын хаднаас цухуйсан байсныг нэгэн оюутан олжээ.

Скай арлын эрэг дээр тус далавчит хэвлээр явагчийн хурц шүдтэй эрүүг эртний шохойн чулууны давхаргаас анх олж харсан бөгөөд Эдинбургийн их сургуулийн профессор Стив Брусатт үүнийг “Шотландын гайхалтай олдвор” гэж нэрлэсэн байна.

Мөн энэ талаар судалгааны албаныхан мэдээлэхдээ энэ зэргийн бүрэн бүтэн птерозаврын олдвор маш ховор байдаг. Тус олдворын хадгалалт нь өмнө нь олдож байсан бүх птерозавраас хавь илүү сайн хадгалагдсан байсныг онцолжээ.