АНУ “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлж буй компанид хориг тавьж буйгаа мэдэгдлээ

АНУ “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлж буй компанид хориг тавьж буйгаа мэдэгдлээ

ОХУ-ын эсрэг авч буй барууны орнуудын хориг арга хэмжээ үргэлжилсээр байна. Өнгөрөгч шөнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлж буй “Nord Stream 2 AG” компани болон тус компанийн удирдлагуудад хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Өнгөрсөн жил Байдены засаг захиргаа Орос, Герман хооронд үүссэн маргааны улмаас хийн хоолойг хариуцаж буй “Nord Stream 2 AG” компанид хориг арга хэмжээ авахаас татгалзсан юм. Тухайн үед Байден “Уг төсөл АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн тул бид хориг арга хэмжээ авах шалтгаан байхгүй” гэж мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч өчигдөр Блинкен “ОХУ-ын дайныг өдөөсөн үйлдэл АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна. Тиймээс бид “Nord Stream 2 AG” компанийн гүйцэтгэх захирал болон ажилтнуудад шинэ хориг арга хэмжээ авч байна” гэжээ.

“Хойд урсгал-2" нь Оросын эргээс Балтийн тэнгисээр дамжин Герман хүрэх нийт 55 тэрбум шоо метрийн хий дамжуулах хоолойн хоёр шугам барих төсөл юм.

Эх сурвалж: CNN