ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр өглөө үндэсний телевизээрээ хийсэн мэдэгдэлдээ Донбаст цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгджээ.
Энэ үеэрээ Украины цэргүүдэд хандан “зэвсгээ хаяж, нутаг буцахыг уриалсан” хэмээн Риа Новости мэдээлсэн байна. Мөн цус урсгасан тохиолдолд бүх хариуцлагыг Украины засгийн газар хариуцаж болно гэдгийг анхааруулж, Оросын цэргийн албан хаагчид үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өнгөрсөн шөнө Украины ерөнхийлөгч Владимр Зеленский мөн мэдэгдэл хийж ОХУ эзлэн түрэмгийлэх өндөр магадлалтай болсон тул улс орондоо 30 хоногийн онц байдал зарлаж буйг хэлсэн.
Тэрбээр “Украины ард түмэн, засгийн газар энх тайвныг хүсэж байна. Гэхдээ манай улс руу довтолбол эрх чөлөө, хүн ардаа хамгаалахын тулд бид хариу дайтах болно” гэсэн юм. Өнгөрөгч мягмар гараг/2022.02.22/-т ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч Луганск, Донецк бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсний дараа зүүн Украинд цэрэг оруулах тушаалыг Батлан хамгаалахын яамандаа өгсөн. Ингэснээр бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж, барууны орнууд “тун удахгүй дайн болно” хэмээн болгоомжилж эхлээд байна.
Эх сурвалж: CNN