СУДАЛГАА: Хүн нас барахынхаа өмнө болон хойно 30 секундэд амьдралынхаа хамгийн сайхан дурсамжийг хардаг

СУДАЛГАА: Хүн нас барахынхаа өмнө болон хойно 30 секундэд амьдралынхаа хамгийн сайхан дурсамжийг хардаг

Шинжлэх ухааны нэгэн шинэ судалгааны үр дүнгээр хүн нас барахын өмнө нүдний өмнүүр амьдрал нь урсан өнгөрч буйгаар харагддаг байж болзошгүйг илрүүлсэн талаар BBC мэдээлсэн байна.

Үүнд, Эрдэмтдийн баг эпилепси өвчтэй буюу татаж унадаг 87 настай өвчтөний тархины долгионыг хэмжихээр ажиллаж байх үеэр тэрбээр зүрхний шигдээс болж нас барсан байна. Нас барахын яг өмнөх болон дараа нь 30 секундын дотор хүний тархины долгион зүүдлэх эсвэл дурсамжаа эргэн санахтай ижил хэв маягийг гаргасан байна. Тархины энэхүү үйл явц амьдралын дурсамж байх магадлалтайг “Frontiers in Aging Neurosciense” сэтгүүлд Мягмар гарагт нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлжээ.

Судалгааны хамтрагч, доктор Ажмал Земмар хэлэхдээ, “Илүү гүн ухаанаас үзвэл хүн нас барж байхдаа муу дурсамжаа биш амьдралынхаа хамгийн сайхан дурсамжийг дурсдаг гэж үзэж байна. Гэхдээ дурсамжийн агуулга нь хүн бүрийн хувьд өөр өөр байх болов уу” гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр туулай өдөр

57 минутын өмнө