Жо Байден: Халдлага, үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн ОХУ хүлээнэ. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно

2022-02-24 12:55

ВИДЕО: Оросын цэргүүд Украины хилийг давж, Одесса болон Харьков хотуудад нэвтэрчээ

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ-ын цэргүүд пуужингийн цохилт өгч, Одесса, Харьков хотуудад орж ирсэн талаар мэдэгдлээ. Үүнээс өмнө Киевийн ойролцоох Васильковскийн нисэх онгоцны буудал руу пуужин харвасан байна. 

Мөн CNN-ийн сэтгүүлч Мэттью Шанс Киевын хотын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон талаар шууд мэдээлэл дамжуулжээ. 

2022-02-24 12:35

Жо Байден: Халдлага, үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн ОХУ хүлээнэ. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно

ОХУ-ын арми Украины зүүн хэсгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулж эхлээд байгаа талаар баруун зарим хэвлэл мэдээлж эхлээд байна.

Тэгвэл дөнгөж сая АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн твиттер хуудастаа “Энэхүү халдлагын үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд нэгдсэн байдлаар шийдэмгий хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэж жиргэлээ.

Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Би цэргийн ажиллахаа явуулах шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ бол Украины зүгээс ирж буй заналхийллийн хариу үйлдэл юм. Гэхдээ Оросод Украиныг эзлэх зорилго байхгүй. Зөвхөн Донбассын бүс нутагт довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажиллагаа явуулна. Цус урсгасны хариуцлагыг Украин хүлээх ёстой. Украины ард түмэн хэнээр удирдуулахаа "чөлөөтэй" сонгох боломжтой” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр ОХУ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно гэдгийг бусад улс орнуудад анхааруулаад байв. 

 

2022-02-24 12:08

В.Путин Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөө зарлалаа

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Украины зүүн хэсгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөө дөнгөж сая мэдэгдэж, Украины цэргүүдийг зэвсгээ хаяхыг уриаллаа.

Тэрбээр “Би цэргийн ажиллахаа явуулах шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ бол Украины зүгээс ирж буй заналхийллийн хариу үйлдэл юм. Гэхдээ Оросод Украиныг эзлэх зорилго байхгүй. Зөвхөн Донбассын бүс нутагт довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажиллагаа явуулна. Цус урсгасны хариуцлагыг Украин хүлээх ёстой. Украины ард түмэн хэнээр удирдуулахаа "чөлөөтэй" сонгох боломжтой” гэжээ. Мөн тэрбээр ОХУ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно гэдгийг бусад улс орнуудад анхааруулсан байна.

Орос-Украины бүс нутгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж байна. Өнөөдөр Европын агаарын тээврийн дээд байгууллага бүх агаарын тээврийн компаниуд, иргэний нислэгүүдийг Украины агаарын орон зайгаас хол байхыг анхааруулсан юм.

Эх сурвалж: Aljazeera