Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас Киевт болж буй дэлбэрэлтийн гэрэл зургийг нийтэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаагаа зарласнаас хойш Киевд хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон байна. CNN агентлагийн сэтгүүлчийн мэдээлж буйгаар Киев хот даяар агаарын дуут дохио дуугаргаж эхэлжээ.

Украины Ерөнхийлөгч иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа
2022-02-24 13:19
Украины нийслэл Киев хотод агаарын довтолгооны дуут дохиог хангинуулж эхэлжээ
2022-02-24 13:12
Украины Ерөнхийлөгч иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа
Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ-ын цэргүүд пуужингийн цохилт өгч, Одесса, Харьков хотуудад орж ирсэн талаар мэдэгдсэн. Үүнээс өмнө Киевийн ойролцоох Васильковскийн нисэх онгоцны буудал руу пуужин харваад байсан юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ хандан дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр “Эрхэм Украины иргэд ээ, өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Путин Донбаст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарлалаа. Оросууд манай цэргийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өгсөн. Украины олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдлоо. Бид улс орныхоо бүх нутаг дэвсгэрт байлдааны дэглэм нэвтрүүлж байна. Нэг минутын өмнө би ерөнхийлөгч Байдентай ярилцсан. АНУ аль хэдийн олон улсын дэмжлэгийг нэгтгэж эхэлсэн. Өнөөдөр та бүгд тайван байх ёстой. Боломжтой бол гэртээ байгаарай. Бид ажиллаж байна. Арми ажиллаж байна. Батлан хамгаалах, аюулгүй байдлын бүх салбар ажиллаж байна. Бүү сандраарай. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид Украин учраас бүгдийг ялах болно" гэжээ.