Паралимпын наадамд оролцох баг тамирчид ням гарагт Бээжинг зорино

Паралимпын наадамд оролцох баг тамирчид ням гарагт Бээжинг зорино

"Бээжин 2022" Өвлийн паралимпын наадам эхлэхэд найман өдөр үлдээд буй юм. Монгол Улсаас гүйлтийн цанаар хоёр, уулын цанын төрлөөр нэг тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөхөөр эрхээ авсан.

Ирэх ням гарагт буюу хоёрдугаар сарын 27-нд Монгол үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй Монголын баг тамирчид есөн хүний бүрэлдэхүүнтэй өмнөд хөршийг зорих юм. "Бээжин 2022" өвлийн паралимпын наадам  гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд “Бээжин 2022” өдлийн олимпын XXIV наадам зохион байгуулсан БНХАУ-ын нийслэл хот болон Жанчхүүд тус тус явагдаж шилдгүүдээ тодруулна.

Ташрамд сонирхуулахад, Энэ оны хоёрдугаар сарын 21-нд Хятадын спортын төлөөлөгчдийн баг Бээжин хотноо байгуулагдаж, зургаа дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцох гэж байна. Төлөөлөгчдийн баг 217 хүнээр бүрдэж, тэднээс 85 тамирчин нь анх удаагаа өвлийн паралимп оролцох гэж байгаа аж.