Өнөөдөр "Монгол улсын начин цолны хүндэтгэл" барилдаанд даян аварга Н.Батсуурь зодоглоно

Өнөөдөр "Монгол улсын начин цолны хүндэтгэл" барилдаанд даян аварга Н.Батсуурь зодоглоно

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 12:00 цагаас эхлэх "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь зодоглоно. 

Мөн тус барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх бүртгүүлсэн юм. 

Эргэн сануулахад, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд барилдуулаагүй, харин түүнээс хойш барилдаж болно гэсэн шийдвэрийг Монголын Үндэсний Бөхийн холбооноос гаргасан билээ.