Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Монгол тамирчид хүрэл медаль хүртлээ

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Монгол тамирчид хүрэл медаль хүртлээ

Энэ 2022 оны хоёрдугаар сарын 21-27-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Манай улсын харваачид урьдчилсан харваалтаар 5-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-р хожиж, хагас шигшээд үлдэж, улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-р дийлдэн хүрэл медалын төлөө Энэтхэгийн багийг 5:1-ийн харьцаатай ялж пара байт харвааны ДАШТ-ий анхны медальтнууд болжээ.