Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Гэтэл Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчиж энэ сард /2022.02/ Ховд аймгийн Манхан, Цэцэг, Алтай суманд хурдан морины уралдаан зохион байгуулсан байна. Энэ талаар Ховд.мн сайт мэдээлж, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох арга хэмжээг зохих байгууллагуудын зүгээс авахгүй байгаа гэсэн байна.
Уг асуудалд цагдаагийн байгууллага, сумдын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой юм.
БИЧЛЭГ: