Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд иргэн Г хоёрдугаар сарын 23-ны 16:00 цагийн орчимд “Төв барааны зах-ын орчмоос сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлийг Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 24-ний 17:45 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, болон ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг 26-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх үйл ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоосон талаар ОБЕГ мэдээлэв.