Монголын туялзуур сэлэмчид нэг хүрэл медаль хүртэж, багаараа IX байр эзэлжээ

Монголын туялзуур сэлэмчид нэг хүрэл медаль хүртэж, багаараа IX байр эзэлжээ

Узбекистаны Ташкент хотноо явагдаж байгаа туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа.

Тодруулбал, Монгол Улсын шигшээ баг өсвөрийн Азийн АШТ-ий ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 96 оноо авснаар тэмцээнд оролцогч 21 улсаас 9-р байрт эрэмбэлэгдсэн бол манай улсын тамирчин Б.Гандөл хүрэл медаль хүртжээ.