ГХЯ: Одоогоор 24 иргэнийг аюулгүйн бүсэд оруулаад байна. Үүнээс гурав нь өчигдөр Монголдоо ирсэн

ГХЯ: Одоогоор 24 иргэнийг аюулгүйн бүсэд оруулаад байна. Үүнээс гурав нь өчигдөр Монголдоо ирсэн

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 24-ээс хойш бид 24 иргэнийг аюулгүйн бүсэд оруулсан байна. Үүнээс гурав нь өчигдөр Монголдоо ирсэн. 15 иргэн гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан. Хоёр иргэн сайн дураар үлдэхээр шийдсэн байгаа.

Одоо Украин-Польшийн хилд найман иргэн ирчихсэн. Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурваст орж авахаар ажиллаж байна. Одоо нөхцөл байдал хүнд байгаа Харьковт 23 иргэн байна. Үүний 18 нь оюутан, нэг Монгол иргэн, түүний эхнэр, хоёр хүүхэд, мөн өөр нэг Украин иргэншилтэй Монгол иргэн бий. Бүгд хоргодох байранд байгаа. Бид 23 иргэнийг аюулгүй амь насанд нь халгүйгээр татаж авах ажил дээр төвлөрч байна. Энэ чиглэлээр энд байгаа Элчин сайдын яамдуудтай байнга хамтарч, мэдээллээ солилцож байна” гэв.