Францын насанд хүрэгчдийн шигшээ баг тамирчид Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ

Францын насанд хүрэгчдийн шигшээ баг тамирчид Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ

Өнөөдөр /2022.02.28/ Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олимп, дэлхийн медальт Christope Gagliano ахалсан Францын эрэгтэйчүүдийн баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ.

Тус баг хамт олон Монголын шигшээ багтай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэн ба Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулгад Хэрлэн мастерт хожигдож V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин 1 physio-н хамт ирсэн байна.