Украины тал “Оросууд туйлын өрөөсгөл хэвээр байна” гэсэн бол ОХУ-ын тал, “хэлэлцээ үргэжилнэ” гэжээ

2022-03-01 07:55

Украин Оростой хийсэн хэлэлцээний үр дүнд дүн шинжилгээ хийж байна гэж В.Зеленский мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.03.01/ Оросын төлөөлөгчидтэй таван цаг үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд дүн шинжилгээ хийж байна гэж мэдэгдлээ.

Тэрээр "Хэлэлцээ хийх үед нэг тал нөгөө талдаа их буугаар пуужингийн цохилт өгөхгүй бол шударга хэлэлцээ байж болно. Одоогоор бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй байна. Орос улс байр сууриа илэрхийлсэн, бид эсрэг саналаа зарласан. Төлөөлөгчид Киевт буцаж ирэхэд бид сонссон зүйлдээ дүн шинжилгээ хийж, дараа нь хоёр дахь шатны яриа хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэхээ шийднэ" гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-03-01 07:49

Украины тал “Оросууд туйлын өрөөсгөл хэвээр байна” гэсэн бол ОХУ-ын тал, “хэлэлцээ үргэжилнэ” гэжээ

Өчигдөр /2022.02.28/ Орос, Украины хэлэлцээ Беларусийн Гомель мужийн ойролцоо болсон. Харин тус уулзалт хэлэлцээ “гал зогсоох” тодорхой шийдэлд хүрэлгүй, талууд шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг дээд удирдлагуудаасаа асуухаар нийслэл рүүгээ зорьсон байна. Товчхондоо, ойрын хугацаанд хэлэлцээ дахин үргэлжилнэ гэжээ.

Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх М.Подоляк Орос,Украины хэлэлцээрийн талаар мэдээлэл хийхдээ, “Харамсалтай нь Оросын тал хор хөнөөлтэй үйл ажиллагааныхаа явцын талаар туйлын өрөөсгөл хэвээр байна. Талууд нэн тэргүүний хэд хэдэн сэдвийг тодорхойлж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. "Логистикийн шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олж авахын тулд талууд нийслэл рүүгээ явсан. Талууд мөн ойрын хугацаанд хоёр дахь шатны хэлэлцээ хийх боломжийн талаар ярилцсан” гэлээ.

Харин “хэлэлцээ”-нд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединский, “Украины төлөөлөгчидтэй хийх дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хил дээр болно” гэсэн бол,  төлөөлөгчдийн гишүүн Слуцкий, “Хэлэлцээрийн гол үр дүн нь талууд бие биенээ сонссон явдал байлаа. Ойрын өдрүүдэд тодорхой ахиц дэвшил гарах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news