Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл "e-Mongolia" системээр гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх оюутнууд:

  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,

  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,

  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.