“Газпром” компанийн дэд захирал гэрээслэл үлдээгээд амиа хорложээ

“Газпром” компанийн дэд захирал гэрээслэл үлдээгээд амиа хорложээ

“Газпром” компанийн дэд захирал Александр Тюлаков нас баржээ. Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 26-ны өдөр “Ленинград мужийн Ленинское тосгонд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу очиход Александр Тюлаков зуслангийн байшиндаа өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан байжээ. Өдгөө 61 настай Александр Тюлаков нь “Газпром” компанийн Санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр гэрээслэл үлдээсэн байжээ.

Эх сурвалж: Gazeta